Титаник хөлгийн хоолны цэсийг дуудлагаар худалдана

Алдарт "Титаник” хөлгийн хоолны цэсийн дэвтрийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа хэмээн Английн "Гардиан” мэдээлжээ. Дуудлага худалдаа есдүгээр сарын 30-нд товлогдсон бөгөөд цэсний анхны үнэ 70 мянган ам.доллар байх юм.

 

Мөн энэ дуудлага худалдаагаар "Титаник” хөлгөөс үлдсэн зарим нэг зүйлсийг мөн худалдах аж. Тухайлбал, нэг зорчигчийн бичсэн захиа, мөн тус хөлөг онгоцонд ажиллаж байсан турк халуун усны газрын тасалбар юм.

Цэс 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд зохиогдсон бөгөөд цэс хонины хоёр төрлийн мах, тухайлбал, татсан болон давтсан, мөн хоёр төрлийн төмс, тухайлбал, төмсний нухаш болон хальстай нь жигнэсэн төмс, загасны буфет, гахайн ах, үхрийн мах, алимтай пирог, мөн найман төрлийн бяслаг бичигдсэн байжээ.

"Титаник” нь тухайн үедээ хүний гараар бүтээгдсэн хамгийн том хөлөг онгоц байсан. "Титаник”-ийн анхны аялал Европын Саутгемптоноос Америк Нью Йорк орох чиглэл байсан боловч анхны аяллын замдаа 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр мөсөн уул мөргөснөөс сүйрсэн билээ.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.