Астанагаас Монголын баг дөрвөн хүрэл медаль хүртлээ

Казахстаны нийслэл Астана хотноо болсон Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид дөрвөн хүрэл медаль хүртлээ.

Тэмцээнд 120 орны эрэгтэй 426, эмэгтэй 297, нийт 723 тамирчин оролцсон юм. Харин Монголоос эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд ес, есөн жүдоч хүч үзэж, гурван хүрэл медаль хүртлээ.

73 кг-д барилдсан Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир /эрэгтэй/, 63 кг-д хүч үзсэн Ц.Мөнхзаяа /эмэгтэй/,57 кг-д барилдсан Д.Сумъяа /эмэгтэй/ нар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний сүүлийн өдөр болсон багийн барилдаанд Монголын  эрэгтэй баг мөн хүрэл медалийн эзэд боллоо. Харин эмэгтэй баг V байрт шалгарлаа.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.