“Адуу” кальцийн бэлдмэл Үндэсний бүтээгдэхүүнээр тодорлоо

"Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлийн төв талбай болох Чингисийн талбайд зохиолоо. Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ дэлгэлээ. Гурван өдрийн дотор 85.6 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулжээ.

Үзэсгэлэн худалдаанд нийт 80 гаруй аж ахуйн нэгж 88 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр оролцсоноос шинжлэх ухаан, инновацийн үйлдвэрлэл бүхий "Монхимо” компанийн"Адуу” брэндийн кальцийн бэлдмэл "Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ээр тодорч, Гран При шагналын эзэн боллоо.

Мөн аймаг, дүүрэг тус бүрээс "Шилдэг нэрийн бүтээгдэхүүн”-ийг тодруулжээ.

Шинжлэх ухаан, инновацийн үйлдвэрлэл бүхий "Монхимо” компани 1998 оноос хойш 17 дахь жилдээ эрүүл мэнд, байгаль орчин, шинжлэх ухааны салбарт үйлдвэрлэл эрхэлдэг. "Адуу” брэндийн кальци нь адууны яснаас гаргаж авсанаараа онцлог. Адууны яс хүний эрүүл мэндэд хэрэгтэй олон төрлийн органик бодисоор баялаг байдаг. Түүнчлэн хүнстэй ижил бүтэцтэй үйлдвэрлэсэн тул хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй, шингэц сайтай бүтээгдэхүүн. Импорт орлосон, экспортын баримжаатай бүтээгдэхүүн юм.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.