“Эрчим” бондыг дахин арилжина

Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр "Эрчим” бондын хоёр дахь зах зээлийн арилжааг явуулахаар шийдвэрлэсэн байна. "Эрчим инженеринг” ХХК-ийн 500.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг "Эрчим бондыг наймдугаар сарын 21-ний өдөр арилжаанд гаргасан. "Эрчим” бонд нь 10.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, зургаан сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй байсан юм. "Голомт банк” "Эрчим инженеринг” ХХК-ийн андеррайтераар нь ажиллажээ.

 

Анхдагч зах зээлийн арилжаагаар Эрчим бондыг худалдаж авахаар 2,4 тэрбум төгрөгийн захиалга ирсэн нь нийлүүлэлтээсээ 4,7 дахин давсан дүн юм.  Энэ бонд хөрөнгө оруулагчдын хувьд шинэ бүтээгдэхүүн бөгөөд бондыг худалдан авсан өдрөөс эхлэн эзэмших эрх үүсч, хүү тооцогдож эхлэх юм.   

Ахдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдсан тул "Голомт банк”-наас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрчээ.

"Эрчим” бонд нь Монголын анхны 100 хувь даатгагдсан бонд байснаараа онцлогтой.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.