Уул уурхайн яамны мэдээгээр энэ оны эхний долдугаар сарын байдлаар Монгол улс нүүрс 13 сая тонн, алт 5.2 тонн, газрын тос 665 мянган тонныг тус тус олборлосон байна. Мөн хайлуур жоншны баяжмал 128.7 мянган тонн, зэсийн баяжмал 681.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 2.9 сая тонн, цайрын баяжмал 53.8 мянган тонныг тус тус үйлдвэрлэжээ. Харин экспортын тухайд он гарсаар 783.7 мянган тонн зэсийн баяжмал, 2.7 сая тонн төмрийн хүдэр, алт 4.6 тн, нүүрс 8.2 сая тонн, газрын тос 614.5 мянган тонныг тус тус экспортолжээ.