Лалын сүмээр дамжуулсан Путины мессеж

20152 оны есдүгээр сарын 23-нд Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Европын хамгийн том лалын сүмийг сүр дуулиантай нээлээ. Энэ бол Оросын нийт хүн амын бараг 10 хувийг эзэлдэг лал сүсэгтнүүдийн хувьд яах аргагүй томоохон үйл явдал юм. Москва хотын хотын оршин суугчдын дөнгөж дөрвөн хувь нь дэмжиж байсныг үл хайрхан, Туркийн ерөнхийлөгч Т.Эрдоган, Палестины удирдагч М.Аббас болон чеченчүүдийн тэргүүн Р.Кадыров нарыг байлцуулан лалын шашны томоохон баярын өмнө В.Путин тус сүмийг сүсэгтнүүдэд хүлээлгэн өгч чадлаа.

 

Энэ үйл явдал Сирийн хямралыг зохицуулах асуудал гацаанд орж, оросууд өөрийн цэрэг, зэвсгийн багагүй хүчийг Сирийн нутагт байршуулсан болон Европ руу орох гэсэн дүрвэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа, НҮБ-ын 70 жилийн ойд зориулсан ерөнхий чуулганы өмнө болж буйгаараа онцлог.

Тус үйл явдлын талаар Оросын хэвлэл мэдээллийнхэн, ялангуяа Russia Today /цөмийн бөмбөгийг нь эс тооцвол Кремлийн мэдэлд байгаа хамгийн хүчтэй зэвсэг/ олон хоног тасралтгүй реклам хийлээ. Сэргээн засварлахаас өмнөх үетэй нь харьцуулбал талбай нь 20 дахин /19 000 м.кв/ томорсон, нэг дор 10 000 сүсэгтэн мөргөл үйлдэх багтаамжтай, долоон цахилгаан шаттай бөгөөд номын сан, хэвлэл болон үзэсгэлэнгийн олон танхимтай, бүр зочид буудал хүртэл өөртөө багтаасан том цогцолбор болсон байна.

Гэхдээ асуудал тус сүмийн том жижигт биш, эсвэл яагаад Москва хотын 100 000 мянган жүүд зургаан синагогтой байхад гурван сая лал сүсэгтэн дөнгөж дөрөв дэх сүмээ хүлээж авч байгаад ч биш харин энэ үйл явдлаар дамжуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ямар дохиог дотооддоо болон гадагшаа өгөх гэсэн нь сонирхолтой болов уу.

 

Путин- лалын сүсэгтнүүдийг хамгаалагч

Ерөнхийлөгч Путин өөрийн биеэр хүрэлцэн ирж энэ нээлтийн ажиллагаанд оролцсонд Оросын лал сүсэгтнүүд үнэхээр талархаж байгаа бололтой. Путины ачаар үндэстэн болон шашин хоорондын мөргөлдөөн намжиж, Оросын хэт барууны үзэлтнүүдийн зүгээс лалын сүсэгтнүүдийн эсрэг хийгддэг хүчирхийлэл ихээхэн буурсан гэж тэд үзэж байна.

Кремлийн зүгээс ч гэсэн шинээр лалын сүм барихыг хөхиүлэн дэмжиж байгаа бололтой. Мөргөл үйлдэх сүм дутагдснаас болж жижиг, нууц мөргөлийн газрууд олноор бий болж улмаар залуу сүсэгтнүүдийг исламын дайчдын эгнээнд элсүүлэх явдал газар авсан байна. Ийм ч учраас өнөөдрийн байдлаар Оросын 2000-5000 иргэн Сири болон Иракын нутгийг дамнасан исламын эзэнт улсыг байгуулахын төлөө тулалдаж байгаа юм.

Нөгөө талаар Кремлийн зүгээс "АНУ бол лалын сүсэгтнүүдийг хайр найргүй алж устгадаг, Ойрхи Дорнодын эмх замбараагүй байдлыг бий болгосон сөрөг талын баатар" гэсэн суртал эзэндээ хүрч, үр дүнгээ өгч эхэлж байна. 

Ер нь Путины үндсэн пиар шашны уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах, дэмжих замаар олны итгэлийг олж авахад чиглээд удаж байна. Тухайлбал, ижил хүйстнүүдийн талаар түүний баримталж буй бодлого оросуудын 80 хувийн дэмжлэгийг аваад зогсохгүй Баруун Европын олон католик сүсэгтний талархлыг хүлээж байгаа нь нууц биш.

 

Путин- Сирийн хямралыг зохицуулагч

Сирийн хямрал эхлээд даруй дөрвөн жил өнгөрлөө. Энэ хугацаанд Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Асадыг түлхэн унагааж, шинэ дэглэм тогтоох зорилготой АНУ-аар толгойлуулсан эвсэл санасандаа хүрч чадсангүй. Тэр битгий хэл америк сургагчдын 500 сая ам.доллар зарж бэлдсэн Сирийн сөрөг хүчний дайчид зэвсгээ аваад Исламын улсын эгнээнд элсэн орсон бололтой. Үүнийг АНУ-ын Конгрессын өмнө Пентагоны томоохон албан тушаалтан хоёрдмол утгагүй батлан хэлсэн.

Сирийн хямралаас үүдэн гарсан өөр нэгэн сөрөг үр дагавар бол Европ руу цувах дүрвэгсдийн тоо эрс нэмэгдсэн явдал юм. Эхэн үедээ Европын гол удирдагчид Унгарын талыг хилээ нээж, дүрвэгчсдийг чөлөөтэй нэвтрүүлэхийг шаардаж байснаа гэнэт л бодлогоо өөрчилж харгис, хатуу хэмээн цоллуулж байсан Унгарын Ерөнхий сайд В.Орбантай нийлээд бүх хилээ торлоод хааж орхилоо. Мэдээж, ийм гэнэтийн шийдвэр өөрсдийнх нь иргэдийн дургүйцэл, эдийн засгийн боломж, хамгийн гол нь дурвэгчдийн дотор нуугдсан террористууд Европын нутагт орж ирэх вий гэсэн болгоомжлолоос үүдсэн болов уу.

Европын холбоо одоог хүртэл аль хэдийн ороод ирсэн дүрвэгчдээ хувааж авах тал дээр тохиролцоонд хүрч чадаагүй л байна. Дээр нь Сербийн газар нутаг дээр хэзээ л бол хэзээ "дэлбэрэхэд" бэлэн Сири, Ирак, Афганистаны хэдэн мянган дүрвэгч Унгар болон Хорватын талыг хилээ нээхийг хүлээсээр байгаа билээ.

Нөхцөл байдал нэгэнт ингэж өөрчлөгдсөн тул Европын удирдагчид Сирийн хямралыг зохицуулах өөр арга хайж эхлээд байна. Зарим нь Исламын улс бол Сирийн дэглэмээс илүү аюултай эсвэл Башар Ал Асад бол тийм айхтар алуурчин биш гэцгээх боллоо. Энэ бүхнийг илэрхийлж Германы канцлер А.Меркел "Сирийн хямралыг Башар Ал Асадыг оролцуулан зохицуулах боломжтой" хэмээн саяхан дурдлаа.

Америкчууд Сирийн дэглэмийг түлхэн унагаах ажиллагаа нь мухардалд орсныг хүлээн зөвшөөрсөн, европчууд сая л Сирийн удирдагчийг хүн гэж тоож харсан энэ үед Путин Сирийн нутагт өөрийн цэрэг, зэвсгийн багагүй хүчийг байршуулан хямралыг зохицуулах шинэ эвсэл байгуулахыг уриаллаа. Уриалах ч гэж дээ тулган шаардлаа. Путины Сирийн хямрал эхлэхэд баримталж байсан "Хямралыг Башар Ал Асадын дэглэмийг солих биш, харин Сирийн армийг зэвсэглэж, сургах замаар Исламын улстай тэмцэх ёстой" гэсэн байр суурь огт өөрчлөгдсөнгүй.

Путин хямралыг зохицуулах /Иран, Иракийг оролцуулан/ шинэ эвсэл байгуулж өөрийн өрсөлдөгч Обамаг "нуман тулгуурт" оруулах шиг боллоо. Хэрвээ Обама энэ эвсэлд нэгдвэл оросууд "бидний оролцоогүй дэлхий дахины нэг ч асуудал шийдэгдэхгүй" гэсэн их гүрний статусаа баталж, Путин "бид хэзээ ч найз нөхдөө хөсөр хаядаггүй" гэдгийг дэлхий нийтийн өмнө харуулах билээ. Обама эвсэхгүй байж чадах уу ? Үгүй л болов уу. Хоёр удирдагч аль хэдийн НҮБ-ын чуулганы үеэр уулзахаар тохиролцсон байна.   

Уг нь хааны алба халаатай гэдэг. Б.Обама нэг жил гаруй хугацааны дараа жирийн иргэн болно. Францын төрийн тэргүүн Ф.Олланд 2017 сонгуульд ялах нь битгий хэл өрсөлдөх магадлал тун бага байгаа. А.Меркелийн хувьд хэлэхэд арай эрт байна. Харин В.Путин 2024 он хүртэл Кремльд эзэн суух боломжтойг олон судлаач тэмдэглэж байна. Тэгэхлээр доод тал нь дахиад есөн жилийн туршид бид хүссэн хүсээгүй Путинтэй хамт байх нь.

А.БИЛГҮҮН

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Aly Chiman 14 March 2019 08:25 62.209.198.92
Hello there, My name is Aly and I would like to know if you would have any interest to have your website here at montoday.mn promoted as a resource on our blog alychidesign.com ? We are in the midst of updating our broken link resources to include current and up to date resources for our readers. Our resource links are manually approved allowing us to mark a link as a do-follow link as well . If you may be interested please in being included as a resource on our blog, please let me know. Thanks, Aly
Aly Chiman 15 March 2019 06:34 181.31.139.22
Hello there, My name is Aly and I would like to know if you would have any interest to have your website here at montoday.mn promoted as a resource on our blog alychidesign.com ? We are in the midst of updating our broken link resources to include current and up to date resources for our readers. Our resource links are manually approved allowing us to mark a link as a do-follow link as well . If you may be interested please in being included as a resource on our blog, please let me know. Thanks, Aly
Nina Wingfield 31 March 2019 19:38 188.168.75.254
WHY E-MAIL MARKETING IS CRUCIAL FOR YOUR VAPE BUSINESS? Having operated in the vape industry for over 8 years, we can confidently say that e-mail marketing gets the results. E-mail marketing such as plain introductory e-mails and newsletters help your vape business to get your message across to thousands of vape shops, e-liquid wholesalers and other types of vape businesses. However, in order to make an impact with your newsletter campaign, you have to have quality, verified and cleaned mailing list of vape businesses. A DEFINITIVE AND MOST COMPREHENSIVE E-MAIL LIST OF ALL VAPE SHOPS, E-LIQUID BRANDS, E-LIQUID WHOLESALERS, VAPE DISTRIBUTORS, VAPE EVENT ORGANISERS, ONLINE VAPE SHOPS, BRICK-AND-MORTAR VAPE SHOPS, VAPE MAGAZINES AND VAPE COMMUNITIES IS FINALLY HERE! Following multiple requests from our clients, our e-mail marketing team has worked hard over the past three months to bring you an e-mail list of ALL vape businesses around the world. We have combined all e-mail addresses from our vape shop databases, contacts, business cards from over 50 vape exhibitions, public domain, subscriber lists and other sources. Our entire mailing list has been scrubbed to weed out vape businesses that have gone out of business or changed their domain names to bring you a clean and verified mailing list of vape businesses around the world. Upon payment, the Vape Company E-Mail Mailing List is available as an INSTANT DOWNLOAD in a notepad .txt format that you can simply upload to your subscriber list. Then all you have to do is create a beautiful newsletter campaign and hit the send button. Our Vape Company E-Mail Mailing List has over 38,000 email addresses of brick-and-mortar vape shops, e-liquid wholesalers and distributors, online vape shops, e-liquid brands, vape event organisers, vape communities, vape magazines, vape reviewers and much more! Our team is constantly verifying and updating the Vape Company email list to bring you only the latest vape company leads. DOWNLOAD A SAMPLE OF OUR GLOBAL E-MAIL LIST OF ALL VAPE COMPANIES IN THE WORLD https://theeliquidboutique.co.uk/products/vape-company-e-mail-mailing-list
Marcela Brownell 23 April 2019 19:04 109.167.29.25
www.cmspojie.com - CMS破解站提供世界顶级设计师的无限网站模板,Wordpress主题,Opencart主题,Magento主题,Prestashop主题,Shopify主题,
HTML网站模板,各种CMS模板资源尽在CMS破解站! 网站制作 模板网站 opencart模板 prestashop主题 shopify模板

« »

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.