Home > Үйл явдлын товчоон / Улс төр > Төрийн өндөрлөгүүд АНУ, БНХАУ-д

Төрийн өндөрлөгүүд АНУ, БНХАУ-д


2015-08-24, 15:53. Author: admin
Ирэх есдүгээр сард Монголын Улсын төрийн гурван өндөрлөг гадаадын улс орнуудад айлчилна. УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 31-нд АНУ-г зорино. Тэрбээр Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр уулзалтад оролцох гэнэ. Харин ирэх есдүгээр сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Хятад айлчлал хийх аж. Ерөнхийлөгч энэ сарын 2-3-ны өдрүүдэд Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм. Бээжингээс эргэж ирсэний дараа есдүгээр сарын сүүлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Нью Йорк хотыг зорьж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд оролцоно.

Go Back