Home > Спорт > Биатлон

Биатлон


2015-03-19, 19:02. Author: admin

Өнөөдрөөс эхлэн ОХУ-ын Ханты-Мансийск хотноо биатлоны дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээний төгсгөлийн шат эхэлж байна.

 

2014-2015 оны улиралд багийн болон ганцаарчилсан нийт 32 тэмцээнд оролцсон биатлончдын хийсэн ажлаа дүгнүүлэх мөч ойртлоо. Улирлын турш тасралтгүй тэмцээнд оролцсон тамирчдын хувьд ядрах байдал ажиглагдаж байгаа ч энэхүү сүүлийн өрсөлдөөн нь том болон жижиг болор цомыг хүртэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлэх юм.

Одоогийн байдлаар францын тамирчин Мартен Фуркад нийт 22 тэмцээний дараахь байдлаар 7 түрүүлж, 933 оноотой эрэгтэйчүүдийн ерөнхий ангиллыг тэргүүлж байгаа бол түүний араас оросын Антон Шипулин 2 түрүүлж 822 оноотой, словакийн Яков Фак 3 удаа түрүүлж 800 оноотой удаалж явна.

Биатлоны олон улсын холбооны / IBU / оноо олгох системийн дагуу түрүүлсэн тамирчин 60 оноо авдаг. Тэгэхлээр хэдий гурван төрөлд хүч үзэх үлдээд байгаа ч эрэгтэйчүүдийн ерөнхий ангилалд онц өөрчлөлт гарахгүй болов уу хэмээн спорт сонирхогчид таамаглаж байна. Харин эмэгтэй тамирчдын том болор цомын төлөө тэмцэл нэлээн ширүүн өрнөх шинжтэй. Ялангуяа беларусийн тамирчин Дарья Домрачева / 8 түрүүлж 957 оноотой / болон финландын Кайса Макарейнен / 5 түрүүлж 936 оноотой / хооронд ердөө л 21 онооны зөрүү байгаа юм. Гэхдээ хэн цагаасаа өмнө барианаас гарж 30 секундын торгууль авах, алдаж буудах, таягаа хугалах болон унаж буугаа эвдэх, ер нь юу тохиолдохыг тааж мэдэх аргагүй учраас тэмцээний сүүлчийн өдөр албан ёсны дүнг гартал юу болохыг урьдчилан хэлэх аргагүй.

Та бүхэнд  ОХУ-ын Ханты-Мансийск хотноо эхлэх биатлоны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хуваарийг танилцуулж байна.


Эрэгтэй богино зай-sprint        21 цаг / 2015.03.19 /

Эмэгтэй богино зай-sprint        21 цаг / 2015.03.20 /

Эмэгтэй хөөх-pursuit               21 цаг / 2015.03.21 /

Эрэгтэй хөөх-pursuit               01цаг / 2015.03.22 /

Эрэгтэй бөөн гараа-mass start   17цаг / 2015.03.22 /

Эмэгтэй бөөн гараа-mass start   19 цаг / 2015.03.22 /                            

 


Go Back