Home > Онцлох мэдээ / Дэлхий > Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч хотууд

Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч хотууд


2015-03-18, 12:02. Author: admin
Өнөөгийн байдлаар дэлхийн хүн амын 55 хувь нь хотод амьдарч, энергийн нөөцийн 80 хувийг хэрэглэж байна. 2050 он гэхэд манайгаригийн нийт хүн амын 70 хувь нь хот суурин газар төвлөрч амьдрах төлөвтэй.
 

Голландын инженер зүйн нийгэмлэг Аркадис хотуудын тогтвортой хөгжлийн үзүүлэлтийг гаргахын тулд гурван шалгуур /эдийн засаг, нийгэм болон байгаль орчин/-д тулгуурлан дэлхийн томоохон 50 хотод үнэлгээ өгсөн байна. Гэхдээ дээрх гурван шалгуур нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн үзэл санаатай тохирч байгаа, өөрөөр хэлбэл:


Аливаа хөгжил нь ирээдүй хойч үеийн өөрсдийн хэрэгцээгээ хангах боломжинд хохирол учруулалгүй өнөөдрийн хүн бүрт таатай амьдрах боломжийг олгох учиртай.

гэсэн зарчмыг баримталсан байна.

 

Судалгааны үр дүнд Германы Франкфурт хот нэгдүгээр байранд шалгарчээ. Хэдий ажлын цаг ихтэй болон хүн амын хөгшрөлт хурдацтай гэсэн шалтгаанаар эдийн засгийн салбарт 9 байр эзэлсэн ч тус хотын эдийн засгийн хүчин чадал 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 50 хувиар нэмэгдсэн байхад, харин нүүрсхүчлийн хий ялгаруулалт 15 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан нь шалгууралтыг толгойлоход ихээхэн тус болжээ. Дашрамд дурдахад тус хотын удирдлага 2050 оноос 100 хувь нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, хорт хийг 95 хувиар бууруулах зорилт тавьж байгаа юм.

 

Гэхдээ Аркадис-ын илтгэл өгүүлснээр:

Өнөөдрийн байдлаар эдийн засаг, нийгэм болон байгаль орчин гэсэн гурван шалгуурыг адил түвшинд хангасан тийм супэр хот одоогоор алга.

 

Энэхүү ангиллыг үзэхэд эхний 10 хотын 7 нь европын томоохон хотууд байгаа бол Кенийн нийслэл Найроби /50/, шинэ Дэли /49/ болон Филиппиний нийслэл Манил /46/ гэсэн хотууд хамгийн сүүлийн байруудад орсон байна.



Go Back