Home > Топ онцлох / Онцлох мэдээ / Үйл явдлын товчоон > Таны IQ-г шалгах гуравхан асуулт

Таны IQ-г шалгах гуравхан асуулт


2019-07-29, 14:46. Author: nar

АНУ-ын Массачусетсийн Технологийн Их сургуулийн (MIT) профессор Шейн Фредерик хүний IQ-г шалгах хамгийн богино тестыг зохиосон байна. Энэ тест нь ердөө гурван асуултаас бүрдэх ажээ.

 

Профессор энэ тестээ 2005 онд зохиосон ч одоо л анх удаа интернэтэд тавигдан олонд хүрч байгаа ажээ.

Профессор тестийг янз бүрийн ажил мэргэжил, боловсролын түвшинтэй 3000 орчим хүн дээр туршихад дөнгөж 17 хувь нь л зөв хариулжээ. Та энэхүү 17 хувийн нэг мөн үү гэдгээ шалгаарай.

Эхний асуулт:

Теннисний цохиур, бөмбөгийн хамт 1,10 долларын үнэтэй. Цохиур бөмбөгнөөс нэг доллараар илүү үнэтэй. Бөмбөг ямар үнэтэй вэ?

Хоёр дахь асуулт:

Нэхмэлийн цехийн таван машин таван минутад таван бараа гаргадаг. 100 машин 100 ширхэг барааг хэдэн минутад гаргах вэ?

Гурав дахь асуулт:

Нууранд удвал цэцэг ургадаг. Удвал цэцгийн тоо өдөрт хоёр дахин нэмэгддэг. Нуурын мандлыг удвал цэцэг бүрэн бүрхэхэд 48 хоног шаардлагатай. Нуурын мандлын талыг бүрхэхийн тулд хэдэн хоног хэрэгтэй вэ?

Эхний асуултын хариу          Таван цент

Хоёр дахь асуултын хариу      Таван минут

Гурав дахь асуултын хариу     47 хоног

Ихэнх хүн 10 цент, 100 минут, 24 хоног гэж хариулдаг байна


Go Back