Home > Онцлох мэдээ / Үйл явдлын товчоон / Эдийн засаг > Байгаль нуурын аяллыг хязгаарлах эдийн засгийн сөрөг үр дагавартай гэв

Байгаль нуурын аяллыг хязгаарлах эдийн засгийн сөрөг үр дагавартай гэв


2019-07-01, 14:48. Author: nar

Дараагийн шатны тодорхой төлөвлөгөөгүйгээр Байгаль нуур руу зорчих аялагчдыг хязгаарлах нь бүс нутгийн нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавартай байж болохыг Төрийн Думын гишүүн Михаил Щапованхааруулж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Байгаль, экологийг  хамгаалах бүрэн эрхт төлөөлөгч Сергей Иванов Байгаль нуур орчмын экологийг хамгаалахын тулд тийшээ аялагчдыг хязгаарлах хэрэгтэй гэсэн мэдэгдлийг хийсний хариуд тэрбээр ийнхүү анхааруулсан байна.

Байгаль нуур руу аялагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд аялагчдын үлдээж байгаа хог хаягдлыг шийдэж чадахгүй байгаа юм.

Михаил Щапов нь Эрхүү мужийг Төрийн Думад төлөөлдөгийн хувьд аяллыг механикаар хорьж, хязгаарлах нь энэ бүс нутгийн иргэдийн амьжиргаа, ажлын байрны асуудлыг хүндрүүлнэ хэмээн үзэж байгаагаа хэллээ.

"Энд бараг 100 мянга орчим хүний амьжиргааны асуудал хөндөгдөнө. Зөвхөн турбаз ажиллуулдаг өрхөөс гадна энэ бүс нутагт хэдэн зуун жил амьдарч ирсэн уугуул иргэд амьжиргааны орлогогүй болох магадлалтай” хэмээн тэр хэллээ.



Go Back