Home > Онцлох мэдээ / Үйл явдлын товчоон > Оросын хилээр 4000 яст мэлхий нэвтрүүлэхийг завджээ

Оросын хилээр 4000 яст мэлхий нэвтрүүлэхийг завджээ


2019-06-17, 11:10. Author: nar

Казахстанаас ОХУ руу хууль бусаар оруулах гэж байсан 4000 яст мэлхийг Оренбургийн гаалийн ажилтнууд зургадугаар сарын 10-ны өдөр илрүүлжээ. Яст мэлхийнүүдийг гаалийн мэдүүлэгт байцаа гэж мэдүүлэн хилээр нэвтрүүлэх гэж оролдсон байна.

Оренбургийн Байгалийн шинжлэх ухаан, эдийн засгийн хүрээлэнгийн ажилтнуудын мэдэгдсэнээр яст мэлхийнүүдийг амьдрахад таатай орчинд байлгах ажээ.

Эдгээр яст мэлхий нь усны биш хуурай гарын яст мэлхийнүүд бөгөөд албан ёсны нэр нь Азийн хуурай газрын яст мэлхий. Шинжээчдийн тооцоолсноор яст мэлхийний зах зээлийн үнэлгээ нь таван сая илүү рубль ажээ.


Go Back