Home > Онцлох мэдээ / Үйл явдлын товчоон / Дэлхий > "Чернобыль" кино үзэлт ихтэй байна

"Чернобыль" кино үзэлт ихтэй байна


2019-06-03, 15:04. Author: nar

АНУ-ын HBO сувгийн бүтээсэн "Чернобыль"кино Internet Movie Database (IMDb) сайтын түүхэн дэх хамгийн эрэлттэй кино болоод байна.

Тус сайтын гаргадаг "Бүх цаг үеийн телевизийн хамгийн шилдэг 250 шоу” жагсаалтад "Чернобыль" кино 10 онооноос 9,6 оноогоор нэгд бичигдлээ. Энэ жагсаалтын тавд Game of Thrones байгаа юм.

"Чернобыль” бэсрэг цуврал нь 1986 онд тухайн үеийн ЗХУ-ын /өнөөгийн Украин/ Чернобыль цөмийн цахилгаан станцад гарсан ослын тухай, ослын хор хөнөөлийг арилгах баатарлаг тэмцлийн тухай өгүүлдэг.

Таван ангитай цувралын сүүлийн анги өнөөдөр гарах юм.

IMDb нь кино, телевизийн контентийн дэлхийд томд тооцогдох портал сайт. Тус порталын архивт таван сая кино байгаа бөгөөд 80 сая хэрэглэгчтэй.


Go Back