Home > Онцлох мэдээ / Үйл явдлын товчоон / Дэлхий > Оросуудын тамхины хэрэглээ буурчээ

Оросуудын тамхины хэрэглээ буурчээ


2019-06-03, 14:49. Author: nar

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр оросуудын тамхины хэрэглээ буурч байгаа нь ажиглагдаж байгаа ч 29 хувь нь тамхи татсаар байна хэмээн тус яамны хэвлэлийн алба мэдээллээ.

Жил бүрийн тавдугаар сарын 31-нийг Тамхигүй өдөр (World No Tobacco Day) болгон тэмдэглэдэг. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр энэ өдрийг 1987 оноос хйош тэмдэглэж байгаа бөгөөд тамхины хор уршгийг таниулах зорилготой юм.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2011 онтой харьцуулахад насанд хүрсэн иргэдийн дунд тамхины хэрэглээ 2018 онд 38-аас 29 хувь болон буурчээ. 1999 онд хүүхдүүд 10 орчим насандаа тамхи татаж үзэж байсан бол одоо 13-14 насандаа анх тамхинд орж байна гэжээ.

Өсвөр насныхны дунд тамхи татах нь буурсан сайн үзүүлэлт гэдгийг яам онцолж байна.


Go Back