Home > Үйл явдлын товчоон / Эдийн засаг > Оросын эрчим хүчний хэрэглээ 2019 он гарсаар 0,6 хувиар буурчээ

Оросын эрчим хүчний хэрэглээ 2019 он гарсаар 0,6 хувиар буурчээ


2019-05-13, 13:12. Author: nar

2019 оны эхний дөрвөн сарын байдлаар ОХУ-ын эрчим хүчний хэрэглээ 0,6 хувиар буурсан болохыг ОХУ-ын Эрчим хүчний нэгдсэн системийн ерөнхий оператор мэдээллээ. Энэ оны гуравдугаар сард эрчим хүчний хэрэглээ 3,2 хувиар буурсан нь ерөнхий дүндээ нөлөөлсөн байна.

Оны эхний дөрвөн сарын хувьд эрчим нийт хэрэглээ 380,4 тэрбум кВт цаг байжээ. Харин эхний дөрвөн сарын байдлаар эрчи хүч үйлдвэрлэл 0,5 хувиар нэмэгдэж, 387,7 тэрбум кВт цаг болсон байна. Эрчим хүчний үйлдвэрлэл Эрчим хүчний төвлөрсөн системийн сүлжээнд /2,6 хувь/, мөн Уралын эрчим хүчний сүлжээнд /1,9 хувь/ ажиглагдсан байна. Харин Төв Волгын сүлжээ /5,5 хувь/ болон Өмнөд сүлжээний /1,1 хувь/ эрчим хүч үйлдвэрлэл буурчээ.

Эрчим хүчний үйлдвэрлэлийн гол ачааллыг дулааны цахилгаан станцууд эзэлсэн байна. Дулааны цахилгаан станцууд-ын эрчим хүчний үйлдвэрлэл 2019 оны дөрөвдүгээр сард дөрвөн хувь нэмэгдэж 52,3 тэрбум кВт цаг хүрсэн бол усан цахилгаан станцуудын үйлдвэрлэл 6,3 хувиар буурсан байна. Харин цөмийн цахилгаан станцуудын үйлдвэрлэл 3,8 хувиар нэмэгдсэн байна.


Go Back