Home > Үйл явдлын товчоон / Улс төр > ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилна


2016-04-07, 11:49. Author: admin

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсоор айлчилна гэж Гадаад хэргийн яам өнөөдөр мэдээллээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхана.
Go Back