Home > Үйл явдлын товчоон / Улс төр > Хаврын чуулганаар 10 гаруй асуудал хэлэлцэнэ

Хаврын чуулганаар 10 гаруй асуудал хэлэлцэнэ


2016-04-07, 11:46. Author: admin
2012-2016 оны парламентын сүүлчийн чуулган 2016 оны дөрөвдүгээр 5-нд нээгдлээ. Энэ чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд, 

1/"Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;

4/"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

6/"Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

7/"Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

8/"Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

9/Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Төрийн шагналын тухай хуулийн төсөл;

11/Худалдааны тухай хуулийн төсөл;

12/бусад.


Go Back