Home > Үйл явдлын товчоон > Монголчууд тоон системд шилжлээ

Монголчууд тоон системд шилжлээ


2015-10-05, 15:04. Author: admin

Өнөөдрөөс /2015.10.05/ Монгол орон даяар телевизийн тоон системд шилжиж байна. Аналог системийг унтрааж, тоон системд шилжсэнээр дуу, дүрсний хувьд өндөр нягтралтай, илүү олон боломжийг хэрэглэгчдэд олгох юм. "IPTV” болох "Юнивишн”, "Скай медиа”, "DDISH”, орон нутгийн кабелийн телевизийн хэрэглэгчдэд ямар ч өөрчлөлт гарахгүй. Нэмэлт хувиргагч төхөөрөмж авах шаардлагагүй гэсэн үг. Мөн зурагтаа солих хэрэггүй. Учир нь, эдгээр сувгийн хэрэглэгчид тоон системд аль хэдийн шилжчихсэн гэнэ. Харин гэрийн антен ашиглан телевиз үздэг айлууд тоон системд шилжсэнээр нэмэлт хувиргагч төхөөрөмж авах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гэрийн антен ашигладаг айлууд SET UP BOX буюу нэмэлт хувиргагч төхөөрөмж авах юм.

 


Go Back