Home > Үйл явдлын товчоон > УИХ-ын 2015 оны намрын чуулган нээгдлээ

УИХ-ын 2015 оны намрын чуулган нээгдлээ


2015-10-05, 14:55. Author: admin
УИХ-ын намрын чуулган 2015 оны аравдугаар сарын 1-ний өдөр нээгдлээ. Жил жилийн намрын чуулганы хийх гол ажлын нэг нь ирэх оныхоо Монгол улсын төсвийг батлах ажил байдаг. Хөрөнгө санхүүгийн гачигдалд ороод байгаа Монгол улсын хувьд ирэх 2016 оны төсөв нь дээд зэргийн хэмнэлт, таналт хийсэн төсөв болох төлөвтэй байна. "Эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлтэй холбоотойгоор Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих төсөв оруулж ирэх гэж байгааг дэмжиж байна” хэмээн УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон.

Энэ чуулганаарХөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Шүүх, Прокурор, Цагдаагийн албаны тухай болон Эрүүгийн хэргийн тухай, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай,  Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай зэрэг зайлшгүй батлах ёстой чухал хуулиуд тусгагдсан. Түүнээс гадна Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд өргөн баригдахаар хүлээгдэж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай болон Сонгуулийн тухай хуулиудыг пардаментын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө батлагдсан байх ёстой.


Go Back