Home > Үйл явдлын товчоон > Хориг авагдсан ч гацсан хэвээр

Хориг авагдсан ч гацсан хэвээр


2015-09-18, 13:23. Author: admin
Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ өнгөрсөн Даваа гаригт /2015.09.14/ хүлээн авсан. УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо хоригийг хэлэлцэх ёстой байсан ч хоригийг хэлэлцэх ажлын ахлагч Ц.Оюунбаатар хоригийн дагуу агуулгын өөрчлөлтгүй, хуучин агуулгаар оруулж ирсэн учраас асуудал хэлэлцэгдээгүй гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хэвлэлд мэдээлсэн.

Өнгөрсөн Лхагва, Дүрэв гаригт Улаанбаатар хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын чуулган хуралдаж, УИХ-ын гишүүдийн олонх нь энэ хуралд оролцсон учраас хориг хэлэлцэх асуудал байрнаасаа хөдлөөгүй. Харин өнөөдөр /2015.09.18/ Хууль зүйн Байнгын хороо хуралдаж уг асуудлыг хэлэлцэх сураг гараад байна.

УИХ энэ "даа ээлжит бусаар чуулаад байгаа бөгөөд захирамжийн дагуу өнөөдөр өндөрлөх учиртай.


Go Back