Home > Үйл явдлын товчоон > Өршөөлийн хуулийг ирэх Мягмар гаригт хэлэлцэнэ

Өршөөлийн хуулийг ирэх Мягмар гаригт хэлэлцэнэ


2015-09-09, 12:27. Author: admin
Энэ сарын 7-ны өдөр эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Эхнийх нь, Засгийн газрын орон гарсан сайдуудыг нөхөж томилох, хоёрдугаарт, УИХ-аас батлан гаргасан Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэнэ. Эхний асуудлыг Мягмар гаригт /2015.09.08/ эцэслэн шийдэж, зургаан сайдыг томиллоо. Үүнд, Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар /”Шударга ёс” эвсэл /, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Болор /Ардчилсан нам/, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг/”Шударга ёс” эвсэл/, Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ/”Шударга ёс” эвсэл/, Зам, тээврийн сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригт /Ардчилсан нам/, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан/Ардчилсан нам/ нарыг томиллоо.

Харин хоёр дахь асуудал болох Өршөөлийн хуульд тавигдсан хоригийн асуудлаар УИХ дахь "Шударга ёс” эвсэл завсарлага авснаар асуудал ирэх долоо хоногийн Мягмар гариг /2015.09.15/ хүртэл хойшиллоо. УИХ дахь нөгөө хоёр бүлэг болох Ардчилсан намын болон МАН-ын бүлэг хоригийг хүлээн авна гэдгийг өнгөрсөн Даваа гаригт /2015.09.07/ болсон хуралдаанаараа шийдсэн билээ.


Go Back