Home > Үйл явдлын товчоон > Нийтийн тээврийн хөлс 1000 төгрөг болно

Нийтийн тээврийн хөлс 1000 төгрөг болно


2015-08-27, 18:47. Author: admin

Ирэх есдүгээр сарын 1-нээс нийтийн тээврээр зорчихдоо 1000 төгрөг төлдөг болно хэмээн Пүрэв гаригт /2015.08.27/ Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдэгдлээ. Гэхдээ зөвхөн бэлэн мөнгөөр зорчсон тохиолдолд. Одоогоор 500 төгрөг байгаа энэ үнийг ийнхүү хоёр дахин нэмэх болсон нь өнгөрсөн зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн цахим системтэй холбоотой. Автобуснуудад цахим карт уншигч суулган, иргэд карт худалдан авч, түүнийгээ уншуулан зорчих ухаалаг гэж нэрлэж буй шинэ системийг нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар 250 мянган иргэн цахим карт худалдан ваад байна. Мөн их, дээд сургуулийн 113 мянган оюутан цахим карт авах учиртай.Үүнээс гадна Нийслэлийн нийтийн тээврийн газрын тооцоогоор 700 мянга гаруй иргэн цахим карт авах учиртай ч иргэд шинэ соёлд дасахгүй хуучин жишгийнхээ дагуу бэлэн мөнгө төлөн зорчих сонирхол ихтэй байгаа учраас иргэдийг автобусны ухаалаг карт ашиглах соёлд сургах, хүндрэлгүй хэрэглээнд дадлагажуулахын тулд энэхүү шийдвэрийг гаргажээ.

 


Go Back