Home > Үйл явдлын товчоон > ЕБС-д 540 мянган сурагч суралцана

ЕБС-д 540 мянган сурагч суралцана


2015-08-27, 18:43. Author: admin

2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 799 сургуульд 539819 сурагч хамрагдана. Үүнээс 64346 нь нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настнууд аж. Энэ онд 25 сургууль, зургаан дотуур байр, таван спорт заал шинээр баригдаж ашиглалтад орох бол 47 цэцэрлэг мөн шинээр баригдах ажээ. Их, дээд сургууль, коллежийн хувьд улсын хэмжээнд 99 сургуульд 169 мянга орчим оюутан суралцана. Харин сургуулийн өмнөх боловсролын тухайд цэцэрлэгт хамрагдах насны 257 мянган хүүхэд байгаа ч цэцэрлэгийн хүчин чадал нь 218 мянган хүүхэд хүлээн авах боломжтой. Үлдсэн 30 гаруй мянган хүүхдийг хаана шингээх вэ гэдэг эцэг эхчүүдийн төдийгүй Засгийн газрын шүдний өвчин болоод байгаа юм. Жил бүр цэцэрлэг шинээр барьж, хүүхэд хүлээн авах чадлыг нэмэгдүүлдэг ч төрөлтийн өсөлтийг гүйцэж чадахгүй байгаа аж.


Go Back